Надад энд найз залуугаас маань өөр таньж мэдэх ах эгч найз нөхөд гэх хүн байхгүй

Надад энд найз залуугаас маань өөр таньж мэдэх ах эгч найз нөхөд гэх хүн байхгүй

Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Би 22 настай хилийн чанадад найз залуутайгаа хамт амьдардаг юм. Найз залуутайгаа үерхээд 3н жил гаран хамтдаа амьдраад жил 4н сар болж байна.Тэрэнд үнэхээр их хайртай бас нэг ч удаа түүнийг хуурч үзээгүйе бүх зүйл дээр л чин сэтгэлээсээ түүнийгээ бодож ханддаг. Гэхдээ саяхан найз залуугаа намайг байхгүй байх үед гэртээ нэг бүсгүй авчирч хоносныг нь мэдсэн юм л даа сайхан байсан шүү дараа дахиж хэзээ уулзах уу? гэсэн байсан маш их итгэж хайрлаж байсан хүн маань ийм зүйл хийсэн гэхэд итгэж ч чадахгүй бодохоор л гомдоод байх юм. Тэр бүгдийг мэдчихээд өөрт нь юу ч хэлэлгүйгээр гэрээс нь явчихсан. Надад энд найз залуугаас маань өөр таньж мэдэх ах эгч найз нөхөд гэх хүн байхгүй. Би одоо яах ёстой вэ? Ах эгч нараа надад чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч баярлалаа та бүгдэд сэтгэл гаргаж уншсанд бүгдэд чинь аз жаргал хүсье.

Насны их зөрүүтэй хүмүүс хэцүү байдаг юм байна гэдгийг их ойлголоо

Сайн байцгаана уу би одоо 24-тэй гадаадад ажиллаж амьдардаг. Би өөрөөсөө 12 насаар эгч эмэгтэйтэй уулздаг би бас тэрний оронд байсан бол тэгж бодох байх. Би дурлана гэж бодоогүй байхад гэнэт дурлаад сайн болжээ. Хүн бүр л тэрнийг маань сайхан бүсгүй гоё эмэгтэй гэж ярьдаг болохоор харамлаад дуралсан юмуу мэдэхгүй үнэхээр эмэгтэй хүн байхыг хичээж биеэ сайхан авч явдаг үнэхээр сайхан эмэгтэй. Намайг сууя гэхээр үгүй гэдэг юм. Чамайг 30 гарахад би 40 гарна тэр үед чи өөр хүн харна л гээд байх юм эсвэл манай эгчийн хүүхэд чамтай нас адил гээд л францийн ерөнхийлөгч 16 гар эгч эмэгтэйтэй учраад байхад би яагаад чадахгүй гэж их хэлдэг юм. Тэр маань хүүхэдгүй хүнтэй сууж байгаагүй хүний нутагт насаараа байгаа бүсгүй. Миний хүсдэг бүх бүсгүйн шинж тэрэнд байх юм. Би яаж суух вэ насны их зөрүүтэй хүмүүс хэцүү байдаг юм байна гэдгийг их ойлголоо. Зөндөөл эмэгтэйтэй танилцаад уулзаж үзэж байсан тэрэн шиг эмэгтэй олдохгүй санагдах юм…

Өнгөрсөн үеийн секс тоглоом

Энэ бол хамгийн үнэ цэнэтэй эртний секс тоглоомууд байсан бөгөөд бидний өвөг дээдэс нь зохион бүтээгч байсан гэсэн үг юм.

Өмнө ба дараа

Нүүр будалтын гайхамшиг гэж энийг хэлэх байх шүү…

Аз жаргалтай амьдрал гэж юу вэ?

Аз жаргалтай амьдрал гэж юу вэ эхнэр минь байгаа бүхэн дээ сэтгэл хангалуун би тэр бүхнийг харж баясаж тэднийгээ хөгжөөж хажууд нь хамт байх өглөө болгоныг гэр бүлтэйгээ угтаж инээмсэглэж бие бие дээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх эхнэрээрээ халамжлуулах. Надад амьдрах хэр хугацаа үлдэснийг бурхан мэдэж байгаа байлгүй дээ гэхдээ надад энэ компьютераас өөр сэтгэлээ уудлах нөхөр алга яагаад ч юм надад хөндий хүйтэн мэдрэмж өдөр бүр мэдрэгдэх юм. Ажил амьдрал минь ургаш явахгүй яаг л цагийн зүү зогсож байгаатай адилхан зогссон мэт санагдаж байна. Үнэхээр би хайрлаж чадахгүй байна гэж үү би хийж чадах бүх зүйлээ гэр бүлдээ зориулж байгаа мэт боловч мөнгө дуусах тэр мөчид амьдрал зогссон мэт санагдах тэр мөчид өөрийгөө хэн ч биш гэдгээ мэдэрж байна.

Би улам ихийг олвол эхнэр аз жаргалтай байна гэж бодож эндүүрч энд эхнэрийн аз жаргалыг бодож түүний төлөө явахгүй бол болохгүй яагаад яагаад зөвхөн эхнэрийн төлөө гэж энэ хорвоод үр хүүхэд минь байна бид бүгд хамтийн мөрөөдөлтэй аз жаргалтай байж гэмээнэ аз жаргалын алим хувааж идэх бусуу. Эхнэр хүнээр халуун дулаанаар тэврүүлэх магтуулах хамт амьдралаа ярилцах өглөө бүхэн энэл амьдралынхаа төлөө ажил амьдралаа залгуулдаг бол юм бүхэн өнгөлөг байх мэт санагдавч тэр бүхэн хаана байна вэ зүгээр л би мөнгө олох ёстой юм гэж үү. Би гэртээ эхнэрээрээ хоол хийлгэх нь зарцалж байгаа мэт санагдаж байгаа бол энэ бусад гэр бүлийн эрчүүд нөхрүүд тэгээд бүгд өөрснөө хоолоо хийдэг хувцасаа угаадаг болж байна гэсэн үг үү би эхнэрээ аз жаргалтай байлгах гэж чадах бүхнээ хийдэгч тэр бүхэн сэтгэлд нь хүрэхгүй байгаад урам минь хугарж байна. Би бусад гэр бүлүүд шиг халуун дулаан инээд цалгисан гэр бүлдээ бүхнээ зориулсан тийм амьдралыг хүсэж байна. Би бурханаас тийм зүйлийг л хүсэж байна.

Аз жаргал чи дэргэд байгаа юм шиг хэрнээ ямар хол юм бэ. Аз жаргал чи хажууд байгаа юм шиг хэрнээ хүйтэн юм бэ Аз жаргал чи залуу нас юм гэж үү Аз жаргал чи ямар гашуун юм бэ

Миний хүүхэд байхад гэр болж тоглож мөрөөдөж байсан гэр бүл минь өнөөдөр юу болж байгааг хараад сэтгэл өвдөж байна миний амьдрал яаг новш шиг байна. Хүчтэй машин байлаа гээд сайн жолоочгүй бол хог новш болдогтой адил хан би эвдэрж байна. Би уруудаж байна. Би шаналж байна надад урам ирч хүч өгөх хүн минь юу ч ойлгохгүй байгаад өөрийгөө буруутгаж байна. Эхнэр амарсан өдрөө угаалгын өрөөнөөс хамраач зухуйлгахгүй угаалгын машин тачигнуулж хүүхдээ аваачээ гэх муухай орилоонд дотор минь муухай оргидог за өнөөдөр л нэг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөе гэж бодож байтал хадам ээж залгана. Би морин жолооч эсвэл эхнэр гараад явна би хүүхдээ харна. Өдөржин хүүхдээ бөөцийлж аргадаж ариа хийж шөнө12 цагт унтуулна. Энэ амьдрал уу новшийн юм бэ за тэгээд эхнэр хайртай байсан бол миний хань гэж ирээл юу ч хамаагүй хамт элийрч инээж ярилцдаг бол сайхнаа хараал идсэн юм бэ аргадаж захиа бичиж уурлаж инээж бүхийл аргаар ойлгуулах гэж хичээж үзлээ намайг болон амьдралаа ойлгох тэр цаг хугацааг хэзээ юм бэ.

Толгой доторхоо цэгцэлмээр байна

Сайн байна уу? Би 22-той нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн хугацаанд жаргалтай зовлонтой үе зөндөө байсан. Бид 5 жил үерхсэн. Энэ хугацаанд охидууд руу месж бичих гэх мэт байдлаар намайг хуурч байсан байгаа юм. Надад уг нь бүх цаг хугацаа бүгдийг л зориулдаг байсан. Намайг унтаж хэвтээд хуураад явахаар хугацаа байгаагүй байсан байх. Гэхдээ л би тэрний хувьд нөөцийн хүн байсан юм шиг санагддаг.

Жилийн өмнө төрөөд хүүтэй болсон. Би гэнэт бодогдож уур хүрээд ямар ч шалтгаан гараагүй байхад өмнөх бүх зүйлээ ярьж хэрэлдсэн. Миний бодлоор намайг жирэмсэн байх үед яг хуурсан байх. Яг баталгаа байхгүй лдэ. Гэхдээ л энэ үе бодохоор би галзууртлаа уур хүрээд байдаг юм. Намайг байхгүй хойгуур найзтайгаа Өөр охидууд руу уулзий нтр гэж бичсэн гуйсан бсан. Бараг янханууд руу. Яг янхан биш ч биеэ үнэлчих гээд байдаг жоохон охидууд байдаг даа. Би тухайн үед салий дуусаа зайл гэсэн ч жирэмсэн учраас эцэггүй хүүхэд гаргалтай биш тэгс ингэс гээд өнгөрсөн. Би бичээгүй найз бичсэн чамдаа хайртай нтр гэж уйлж дуулаад тухайн үеийг аргалаад өнгөрөөсөн.

Тэрнээс хойш жил өнгөрсөн мөртөл надад бодогдоостой дотор үзэн ядаастай сайн ч биш муу ч биш нэг сонин л бна. Яаж урагшаа харж амьдрах бэ толгой доторхоо бүгдийг нь цэгцлээд сэтгэлээ амраах юмсан. Энэ амьдралдаа ахиц байхгүй өнгөрсөнд гацчихсан юм шиг сэтгэл гутралд автаад хэрэг алга. Хүүгээ харж жоохон өөр зүйлийн талаар бодохын. Энэний талаар бодоод хэнд ч хэрэггүй ганцаараа би шаналахаас өөр юу ч байхгүйг мэдэж байгаа ч бүр зуугаад уур хүрээд бүр сэтгэцийн өвчтэй…

Гэхдээ энэ байдлаараа нөхөртөө нөлөөлж зовоодгүй. Би хайртай гэхээс илүү үзэн яддаг боллоо. Гэхдээ хэзээ ч наанаа гаргадгүй сэтгэлийнхээ гүнд гомдоостой шөнө ч унтаж чадахгүй бодогдоод мэдрэлийн ядаргаанд орох энүүхэнд болдог. Хуурсан байсан ч хүүгээ бодоод нэг удаа уучилъя зүгээр хаячий гэж бодсон ч байнга бодогдоостой. Нөхөрөө надад тийм ч хайртай гэж боддоггүй. Хүүхэдтэй болсон тэгээ л урсгалаараа суух болсон гэж боддог. Би хэзээ ч эрт хүнтэй суухгүй тэгнэ ингэнэ гээд их мөрөөдөмтгий охин байсан бол хамгийн итгэсэн хүн нь ийм байдалд аяндаа л оруулчдаг юм байна. Нөхрийнхөө үгээр байвал би гэрийн сайн авгай болоо л амьдрал дуусах юм шиг.

Дээрээс нь араар намайг тавиал би мэдэхгүй гэртээ хоолыг нь бэлдээд… үнэхээр инээдэмтэй амьдрал байгаа биз дээ. Би гадаад төрхөнд нэх ач холбогдол өгдөггүй нь үнэн гэхдээ тийм царай муутай биш. Нөхөр бид 2-ын секс болдоггүй юм шиг байгаам. Би тавьж үзээгүй. 5 минут л үргэлжилдэг. Тэгээд нахилт гэж байхгүй. Би сэтгэлээсээ хандаад хоол хувцас хунарыг нь бэлдээд хүүхэд нтр харсаар байтал надад өөртөө мөрөөдөлдөө зарцуулах цаг үнэндээ гардгүй. Тэгээд байхад л нөхөр бол улам цаашлаастай. Залгах надтай ярих намайг үнсэх нь багасч. Хайртай гээд ярьвал гайхахаар хөгшин сэтгэлгээтэй болчиж.

Ганц бие үе маань яасан жаргалтай дураараа сайхан байгаа вэ л гэж бодогдож бна. Арван жил их сургууль гээд аль алинийг нь онц дүнтэй төгсч байсан бид хоёр. Тэгсэн мөртөл миний тэнэгийг гайхаж намайг дан өөрөөсөө дорд үзнэ. Би хэдийгээр түүнийг дотроо үзэн ядаж гомддог ч гэсэн хэзээ ч муу зүйл санаж байгаагүй ажил нь бүтчээсэй тэнцчихээсээ нтр гэж л боддог. Гэхдээ л би басамжлуулсан юм шиг санагдаад заавал тэрэнд хэн болохоо харуулмаар байна. Даанч өнгөрсөндөө гацаад урагшилж чадахгүй байна. Яаж толгойноосоо энэ муухай бодлоо хаях вэ зөвлөгөө өгөөрэй.

📎📎📎📎📎📎📎📎📎📎